300,000₮ дээш худалдан авалтанд бэлэгтэй
Нэвтрэх

Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий нөхцөл

  • Estelpro.mn нь “Тэнгэрийн Илгээмж” ХХК-ийн онлайн худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү нөхцөл нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  • Э​нэхүү үйлчилгээний нөх​цлийн хэрэгжилтэнд “Тэнгэрийн Илгээмж” ХХК /цаашид Estelpro.mn гэх/ болон хэрэглэгч /цаашид захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

2. Үйл ажиллагаа

  • Estelpro.mn худалдааны тэмдэгтүүд нь “Тэнгэрийн Илгээмж” ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  • Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
  • Захиалагч нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.

3. Хэрэглэгчийн бүртгэл

  • Estelpro.mn-ээр үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг илгээх, заасан хүснэгтэд бөглөнө.
  • Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
  • Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.

4. Төлбөр тооцоо

  • Вэб сайтад байрлуулсан онлайн үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн үнэ байна.
  • Хэрэв худалдан авсан бүтээгдэхүүнийг буцаах хүсэлт гаргасан тохиолдолд бүтээгдэхүүний нийт үнийн дүнгээс хүргэлтийн зардлыг хасан тооцож шилжүүлэхийг анхаарна уу.
  • Estelpro-ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажна.
  • Төлбөр илүү төлөгдсөн бол Estelpro.mn ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
  • Төлбөрийг дансаар, картаар, банк хоорондын шилжүүлгээр хийнэ.
  • Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Estelpro.mn хариуцах боломжгүй.

6. Баримтжуулалт

  • Бүх гүйлгээ, шилжүүлэг, захиалга, и-баримт зэргийг хэрэглэгчийн Estelpro.mn-д бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна

6. Бусад заалт

  • Бүтээгдэхүүн болон төлбөрийн талаар тодруулга гарвал утас: 77072207 эсвэл имэйл: info@estelpro.mn -рүү холбогдож лавлагаа авна уу.
  • Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх ба үл нийцсэн тохиолдолд үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
  • Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг имэйл болон чатботоор мөн 77072207 утсаар холбогдон өгч болно.