
Prima Blonde Саармагжуулагч шампунь нь шаргал, цайруулсан, буурал болон мелиртэй үсний шар туяаг саармагжуулж, хүйтэн өнгийг хадгалах зориулалттай шампунь юм. Нил ягаан пигмент агуулсан найрлага нь хүсээгүй шаргал туяаг дарж, үсний өнгийг илүү цэвэр, мөнгөлөг харагдуулна. Мөн үсийг зөөлөн цэвэрлэж, гялалзсан, торгомсог болгоход тусална.